• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цахим орчны талаар мэдлэг ойлголт өглөө

2019 оны 3 дугаарын сарын 19-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл дахь ажилтан аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 3а бүлгийн сурагчдын эцэг эхийн хүсэлтээр “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт мэдээллийг тус ангийн сурагчдад хүргэлээ. Өнөө үед хүүхэд залуучуудын дунд цахим орчны зохисгүй хэрэглээнээс болж хүүхэд цахим тоглоомд донтох, өсвөр насны хүүхдүүд цахим орчноор дамжуулан үе тэнгийнхнийгээ хүчирхийлэх, цахим сүлжээнээс аливаа хүчирхийллийн хохирогч болох, сэтгэл зүйн эмгэгтэй болох, хувийн мэдээллээ алдах, залилан мэхлэгдэх, муу зуршилд өртөх зэрэг хор уршиг ихээр гарах болсон. Иймд хүүхдийг бага наснаас нь эхлэн цахим хэрэглээг зөв хэрэглэх, томчууд хүүхдээ цахим орчинд хянах, хязгаарлалт хийх, гар утасны зөв хэрэглээг дадал болгох зэрэг мэдээллийг сурагчдад хүргэж, “Хүүхдийн эрх” гарын авлагыг түгээн ажиллалаа.