• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГА-ны албан хаагчдад сургалт зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллах талаар санамж бичиг байгуулдаг. Энэхүү ажлын хүрээнд Комиссын орон нутаг дахь мэргэжилтэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны 46 албан хаагчдад"Жендэр ба хүний эрх” сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдыг багт хуваан сэдэвтэй холбоотой дасгал ажлыг ажиллуулан оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж сургалтын явуулав. Тус байгууллага 2017 онд хүний эрхийн боловсрол олгох сургалтыг 1 жилийн хугацаанд авч хамтран ажиллах юм.