• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүх хуралд оролцов

Комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.4.3 дахь хэсэгт заасны дагуу Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудлаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн М нь комисст хандсаны дагуу түүнийг төлөөлөн Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр комиссын гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хөвсгөл аймаг дахь ахлах мэргэжилтэн тус шүүх хуралдаанд оролцсон байна. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэхээр тус шүүх хуралдаанд оролцож байгаа явдал нь 2017 оны анхны тохиолдол байв.