• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хохирогчдод Нэг цэгийн үйлчилгээг хүргэх зорилгоор НҮБ-ын Хүн амын Сан, Хууль зүй Дотоод хэргийн яамны ГХУСАЗЗ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хамтран орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал солилцон, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 13-аас 16-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус "SASA” сургалтаар Хамтарсан багийн гишүүд болон Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох 32 гишүүдийг хамруулснаас ХЭҮК-ын Хөвсгөл аймаг дахь ажилтан тус сургалтанд хамрагдсан дээрх байгууллагуудтай хамтран ажиллахаар болов.   "Нэг цэгийн үйлчилгээ” нь жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс хүргэх олон улсын тэргүүн туршлага юм. Тус төвөөр нөхцөл байдлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийх, эрүүл мэнд, нийгмийн, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай үйлчилгээнд шилжүүлэх зэрэг үйлчилгээг хүчирхийллийн хохирогчдод үзүүлдэг. Энэхүү үйлчилгээг улсын хэмжээнд 6 төв үзүүлж байгаа бөгөөд дээр нь нэмж 7 аймаг, 3 дүүргийг сонгон эхлүүлж байгаагийн нэг нь Хөвсгөл аймаг юм.