• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал” сэдвээр телевизийн ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх болон эдийн засгийн эрх чөлөөний талаар ярилцсан юм.

Ярилцлагын зочноор Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан, аймгийн Иргэний нийгмийн байгууллагын Зөвлөлийн тэргүүн Г.Цээпил, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, “Төгс зохицол” ТББ-ын захирал О.Ууганцэцэг, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын сургагч багш н.Доржханд нар оролцлоо.

2020 онд энэ өдрийг дэлхий нийтээрээ "Хүн бүр эрх тэгш байхын төлөө" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг Та утга учиртай, хүний эрхийн төлөө өөрийн чадах зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүсвэл Эрх тэгш байхыг уриалсан позтой өөрийн зургаа доорх хаштаг тэмдэгтэй хамт постлосноор гэрээсээ гар утаснаасаа дэлхийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэх боломжтой.

#IWD2020
#EachforEqual
#MONES
#Tugs_zokhitsol_Ger_Bul_NGO