• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрдэнэбулган суманд “Хүчирхийллийн эсрэг төв” ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын "Эмэгтэйчүүдийн холбоо” нь үйл ажиллагаагаараа”2017 оны шилдэг холбоо”-оор шалгарч байсан бөгөөд тус холбооны тэргүүнээр Эрдэнэбулган сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч О.Нанжид хэмээх хөдөлмөрч, ажилласаг, нутгийн зон олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй эмэгтэй ажилладаг бөгөөд тус холбооны шаргуу дайчин эмэгтэйчүүдээс бүрдсэн тэргүүлэгчид болон гишүүдийн идэвх санаачлагаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхэд, эмэгтэйчүүдийн Хүчирхийллийн эсрэг төв”-ийг өөрсдийн хөрөнгөөр тохижуулан байгуулсан нь тэднийг ямар чин сэтгэлээсээ ажлаа хийдгийг харуулж буй том жишээ юм. Учир нь аймгийн төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байрыг байгуулж чадаагүй байхад сум энэхүү асуудлыг шийдсэн явдал нь хөрөнгө мөнгөөр бус сэтгэл байвал аливаа асуудлыг эерэгээр бүтээж болдгийг аймгийн удирдлагууд олж хараасай гэж хүсэх байна. Тус сумын Эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье.