• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрх зүйн хөтөч" нээлттэй хаалганы өдөрлөг

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мөрөн сумын ЗДТГ-аас хамтран "Эрх зүйн хөтөч" төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг 2016.04.13-ны өдрөөс 2016.04.26-ны өдрүүдэд Мөрөн сумын 14 багуудад хуваарийн дагуу явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөг арга хэмжээнд МУ-ын ХЭҮК, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Онцгой байдлын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хот тохижолт үйлчилгээний газар, багуудын Өрхийн эмнэлэг,Хууль зүйн хэлтэс, Мөрөн сумын ЗДТГ-ын Газрын алба болон холбогдох мэргэжилтэнүүд оролцов. Нээлттэй өдөрлөг арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ахлах мэргэжилтэн оролцон 19 иргэнд 23 хуулийн зөвлөгөөг өгч 5 төрлийн гарын авлага материал, "Хүний эрх” эмхтгэл, "Хүний эрх” цуврал сэтгүүлийн 2013, 2014, 2015 оны дугаарууд, "Хүний эрхийн цуврал нийтлэл” сэтгүүл, 2014, 2015, 2016 оны дугаарууд мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл зэрэг номуудыг түгээж ажиллаа.