Эрүүдэн шүүхээс ангид байх эрх сэдэвт сургалтад хамрагдав - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүдэн шүүхээс ангид байх эрх сэдэвт сургалтад хамрагдав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад ээлжит хүний эрхийн сургалтаар “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтаар эрүүдэн шүүх ажиллагааны ухагдахуун, эрүүдэн шүүлтэд өртөх эрсдэл бүхий бүлэг, эрүүдэн шүүх ажиллагааны түгээмэл хэлбэрүүдийг жишээ баримтаар танилцуулж, эрүүдэн шүүхтэй холбоотой олон улсын эрх зүйн баримт бичиг зэрэг мэдээллийг хүргэсэн байна.