• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хэрэгжилт-Хөвсгөл аймагт

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутаг дахь хүний эрхийн тодорхой асуудлыг судлах ажлын хүрээнд Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн төлөв байдал Хөвсгөл аймагт ямар байгаа талаар холбогдох байгууллага болох аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгүүдээс мэдээлэл гаргуулан авах, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдтэй фокус ярилцлага хийх, Нэгдсэн эмнэлэг иргэдээс авсан санал асуулгад дүн шинжилгээ хийх зэргээр тус асуудлыг хөндөхийг зорьж байна. Эрүүл мэндээ хамгаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан байдаг. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйлд "Хүн бүр өөрийн болон гэр бүлийн эрүүл байх зайлшгүй шаардлагатай хоол хүнс, хувцас, орон байртай байх, эмнэлгийн тусламж болон нийгмийн хамгааллыг хүртэх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2,6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан байна.