• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа

НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооноос “Үндэсний урьдчилан сэргийлэх механизм болон гишүүн улсуудын зүгээс цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирустай холбоотойгоор авах арга хэмжээ”-ний дагуу Хөвсгөл аймгийн Прокурорын газар албан хаагчддаа “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт мэдээллийг 2020.06.26-ны өдөр авлаа.

Сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан хийлээ. Сургалтаар ХЭҮК эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээллийг хэрхэн шийдсэн мөн Мөрдөн байцаах газрын тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн сүүлийн 3 жил хүлээн авсан гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэж буй байдал, мөн статистик тоо, баримт болон эрүү шүүлттэй холбоотой тодорхой кейс баримтуудаас танилцуулж, Комисс эрүү шүүлттэй асуудлаар ямар ямар ажлыг зохион байгуулсан талаарх мэдээллийг хүргэв.