• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эцэг, эхчүүдэд сургалт хийлээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Мөрөн сумын цэцэрлэг, сургуулиудын эцэг эхийн холбоо, зөвлөлийн тэргүүлэгч нарт зориулан гэр бүл, хүүхдийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэ мэдээ, мэдээллээр хангах, чадавхжуулах, хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.      ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан тус сургалтад хамтран оролцож Комиссын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр сургалт хийлээ. Мөн сургалтад оролцогч эцэг эхчүүдэд Хүний эрх гэж юу бэ, ХЭҮК-т гомдол гаргах нь зэрэг тараах материалыг тараасан байна.