• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хэлэлцүүлэгт оролцов

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хууль зүйн яам, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулж буй "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” сэдэвт хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон комиссын орон нутаг дахь мэргэжилтэн оролцов.Уг хэлэлцүүлэгээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаар, Төрийн албан хаагчдын ажиллах насны хязгаар, шүүгчдийн насны хязгаар, хот тосгоны асуудал, яамдын тоо, намын асуудал зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал гарсныг ажлын хэсэг танилцуулав.