• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндэсний чуулган 2019

Нийгмийн түншлэлийн талууд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертын сан, Хүний эрхийн Үндэсний Комисс, болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-зохистой хөдөлмөр” үндэсний чуулганыг 2019 оны 4 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Уг чуулганы зорилго нь нийгмийн түншлэлийн талууд болон хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, харилцан санал солилцож, УИХ-ын энэ оны хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан анхаарвал зохих асуудлын талаар ярилцаж, Уриалга болон мэдэгдэл гаргахад оршив.