• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Өглөөний цай” уулзалт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм Форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нээлттэй нийгэм форумд боллоо. Уулзалтын зочноор Монгол Улсын Прокурорын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцож “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл” сэдвээр мэдээлэл хийж, орлолцогчдын асуултад хариуллаа.

Уг уулзалтад Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Өмгөөллийн төлөөлөл, судлаачид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Комиссын төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Хөвсгөл аймагт ажилтан оролцож сэдэвтэй холбоотой санал хүсэлт уламжлав.