• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмгөөллийн байгууллагын 90 жилийн ой тохиов

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Хөвсгөл аймагт Өмгөөллийн байгууллага үүссэний 85 жилийн ойн арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Өмгөөллөгчдын Холбоо албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үүргийг гүйцэтгэж явдаг өмгөөллийн салбарынханы түүхт ойн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, ШШГА, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, ГБХЗХГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцов. Энэхүү арга хэмжээнд үе үеийн Өмгөөлөгчид оролцож он цагийн хэлхээс болсон түүхээсээ хуваалцаж, ойн баяртай холбоотой шагналын хур бууж, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа өмгөөлөгчдөө шагнаж урамшуулав. Хөвсгөл аймгийн үе үеийн нийт өмгөөлөгчддөө ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё. Дашрамд хэлэхэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулан хамтран ажилладаг байгууллага юм.