• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Өсвөрийн цагдаа” клубын сурагчид хүний эрхийн сургалтанд хамрагдлаа

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүд бие биетэйгээ тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцох, саад бэрхшээлийг давахад төрийн байгууллагуудын тусламж дэмжлэг нэн шаардлагатай бөгөөд тэдэнд зөвлөн туслах, чиглүүлэх, шаардлагатай үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Хөвсгөл аймаг дахь салбартай хамтран Мөрөн сумын Нутгийн аваргууд, Авъяас, Сод-Эрдэм сургуулиудын "Өсвөрийн цагдаа” клубын 28 сурагчдад Комиссын тухай танилцуулан хууль зүйн зөвлөгөө болон хүний эрхийн зөрчил гомдлыг хэрхэн гаргадаг талаар мэдээлэл өгч Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр 1 цагийн сургалт өглөө.   Сургалтаар хүүхдүүд алхам тутамдаа сонирхож буй асуудлаар асуулт тавьж, багаар ажиллан тулгамдаж буй асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.