• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дотуур байрны багш нар " Мэргэжил, арга зүй дээшлүүлэх"сургалтанд хамрагдлаа

Энэ жил аймгийн хэмжээнд 29 дотуур байранд 33 багш ажиллаж, 2085 хүүхэд амьдарч байна. Боловсрол, соёл, урлагийн газраас дотуур байрны багш нарыг чадавхижуулах зорилгоор ДЗМОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгуулах "Мэргэжил арга зүйг дээшлүүлэх" сургалтанд хамруулжээ. Аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийн ажлын хорооны дарга О.Батжаргал дотуур байрны багш нарыг хүлээн авч уулзаж, санал солилцсон байна. Дээрх үйл ажиллагаа нь зорилтот жилийн хүрээнд хийж буй томоохон  ажлуудын нэг бөгөөд хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм.