• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ДЭМЖИХ БҮЛЭГ БОЛОН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТААР ТУСЛАХ МАЛЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ" төслийн танилцуулах уулзалтыг зорилтот сумдад зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, 06 дугаар сарын 11-ний өдөр Хужирт сум, 06 дугаар сарын 12-ны өдөр Богд сумдад төслийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулах, туслах малчдын хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн асуудлаар санал солилцох, холбогдох мэдээллийг хүргэх, МЭХ-ны орон нутгийн зөвлөлийн гишүүд болон орон нутгийн төрийн албан хаагчдад “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.