• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй нийгэм форум Өвөрхангай аймагт

2018 оны 06 сарын 11-12 ны өдрүүдэд Өвөрхангай аймагт Нээлттэй нийгэм Форумаас Төрд хяналт тавих чиглэлээр ажилладаг ТББ-ын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд, тэдгээрийг ашиглан үр нөлөөгөө нэмэгдүүлэх боломжууд, мөн Нийтийн эрх ашгийн өмгөөллийн ойлголт, арга зүй, анхаарах асуудал сэдвийн хүрээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан сургалт зохион байгуулагдлаа. Дээрх сэдвийн хүрэээнд ТББ-ын шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо, нөлөөллийн шинэ боломж буюу Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн тухай ойлголт, Захиргааны үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, Захиргааны хэм хэмжээний актын тухай, Нийтийн эрх ашгийн өмгөөллийн ойлголт, эрх зүйн орчин, жишиг хэрэг сонгох тухай,НЭАӨмгөөллийн нэхэмжлэл гаргах, ЗХХША-ны журам, НЭАӨ-ийн стратеги, төлөвлөгөө боловсруулах нь гэсэн ойлголтуудыг өглөө.