• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдрийн арга хэмжээ зохион байгууллаа

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж, Политехникийн коллежийн "YESURA" охидын клубтэй хамтран Охидын эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан сургалт мэдээлэл, хөгжөөнт тоглоом, чөлөөт ярилцлага, нөхөрлөлийн цаг / чөлөөт цаг /гэсэн өртөөчилсөн хэлбэрээр "Өдөрлөг" зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийн 1 дүгээр курсын оюутнуудыг оролцуулан тэдний санал бодлыг сонссон, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлсон, оролцоог хангасан, мэдлэг мэдээлэл өгсөн, нөхөрлөсөн арга хэмжээ боллоо.