• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ БА ТЭГШ БОЛОМЖ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдтэй ижилхэн бага боловсролыг заавал үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан байхад өнөөдөр Өвөрхангай аймгийн хэмжээнд эдгээр хүүхдийн эцэг эхийн оролцоо, сургуулийн оролцоо, төрийн оролцооноос хамаарч сурч чадахгүй, сурах нөхцөл нь бүрдээгүй учир сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр байна. Хүүхэд бүрт суурь боловсролын агуулгыг эзэмшүүлэх ёстой байтал тэдэнд зориулсан ном, сурах бичиг, мэргэжлийн багш байхгүйгээс боловсрол биш амьдрах ухааны хичээл орж байгаа нь нэг талаараа сайшаалтай зүйл боловч нөгөө талаараа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхасан хэрэг болж байна. Боловсролын тухай хуулийн 5.1.1 боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтанд байлгана гэсэн зарчмийг удирдлага болгосон байдаг. Сургуульд хөндлөнгөөс оролцож хяналт тавьдаг механизам бүрэн хөгжөөгүй, мөн сургуульд мөрдөгддөг хууль, журмуудын талаар эцэг эх, олон нийт мэддэггүйгээс болж багш нарыг ёс зүйн асуудлууд хэрээс хэтэрсэн гэж дүгнэж байна.