• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн болон ТББ, ОУ-ын байгууллагын хамтын ажиллагаа

" Иргэдийн дуу Хоолой ба Түүний Үр нөлөө" аргачлалыг Өвөрхангай аймаг дахь БОЭТ дээр хэрэгжүүлж байгаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.01.25-ны өдрийн 03 дугаар тогтоолооор тус аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд  Эрүүл мэндийн үйлчилгээний чанар , хүртээмж, стандартын биелэлтийг үнэлэх ажлын хүрээнд 2018 оны 06 сарын 12- ны өдөр Ахмад настан, 2018 оны 06 сарын 14- ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж, Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах  эрхийн талаар мэдээлэл өглөө. Дээрх ажлыг ӨВ Арвайхээр сумын ЗДТГ-ын тусламжтайгаар зохион байгуулан хамтран ажиллаа.