• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХҮНД СУРТАЛ ЧИРЭГДЭЛ, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1/"өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; 4/"гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг; гэж агуулга, нэр томъёог хуульчилжээ. Дээрх мэдээлэл өгсөн төрийн байгууллагуудын бүртгэл судалгаанаас харахад иргэдийн өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт хангагдаж байгаа мэт тоон үзүүлэлтүүд гарсан байна. Өвөрхангай аймгийн иргэдийн гаргаж байгаа дийлэнх өргөдөл, гомдлын агуулгыг ИТБАТГӨГШТ хуулийн зорилго, ач холбогдолтой харьцуулан авч үзвэл хэлбэрийн төдий хуулийн хэрэгжилт хийгдэж байна гэж үзэхээр байна . Учир нь Өвөрхангай аймгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж байгаа төрийн үйлчилгээ, дэд бүтэц, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага зэрэг нийтлэг асуудлыг ЛЭОС ТББ-аас ил гаргаж тавьсан байна. Гэтэл бүртгэгдэж шийдвэрлэгдсэн 2713 өргөдөл, гомдолд Өвөрхангай аймгийн иргэдийн тулгамдсан асуудлаар шийдвэрлэгдэж байгаа зүйл хомс байна гэж дүгнэж байна. Мөн иргэд өөрсдийн хүсэлтээр бус ямар нэг ажил төрөл хөөцөлдөх явцдаа тухайн төрийн байгууллагын шаардлагаар өргөдөл, гомдол гаргаж байгаа тохиолдол их байна.