• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтын ажиллагаа

Дэлхийн зөн ОУБ-аас Өвөрхангай аймагт Төгсөлтийн аргачлалын " Өрхийн хөгжил-320 " төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төгсөлтийн аргачлал нь нэн ядуу өрхийг туйлын эмзэг байдлаас гаргаж, тогтвортой амьжиргаанд хүргэх зорилгоор санхүүгийн болоод амьжиргаа дэмжих үйл ажиллагаа болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах мөн гамшгийн эрсдэл, хүүхэд хамгаалал, хувь хүний хөгжлийн үйлчилгээг агуулсан цогц аргачлал юм.  Төслийн нээлтийн үйл ажиллагаанд хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынханыг урьж оролцууллаа.