• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын үйл ажиллагаа Хөдөө орон нутагт

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжиж  " Цэцэн даян " ТББ-ын санаачлагаар 2018 оны 10 дугаар сарын 18, 19 -ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Төрийн албан хаагч, ААНБ, ард иргэд, ЕБС-ийн сурагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалт, сургталчилгаа хийх, ХЭҮК-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх зорилгоор тус суманд ажиллаад ирлээ.