• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа хөдөө орон нутагт

Хөдөө орон нутагт ХЭҮК-ын үйл ажиллагааг таниулах, Хүний эрхийн мэдлэг ойлголт өгөх, Хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвөлгөө өгөх, хамтын ажиллааны уулзалт хийх зорилгоор 2018.05.08 -2018.05.10 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант, Төгрөг, Гучин- Ус сумдад Өвөрхангай аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтанд эрэгтэй 54, эмэгтэй 220 нийт 274н Төрийн албан хаагч, ЕБС болон СӨБ-ийн багш, ажилчид, иргэд хамрагдлаа.Сургалтын үеэр 470ш брошур, 35н ширхэг ном, гарын авлага иргэдэд хүрлээ.