Хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийгдлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийгдлээ

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах,таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн ОБГазрын албан хаагчидын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэнд хяналт, шалгалтыг хийлээ. Мөн Өвөрхангай аймгийн ШШГАлбаны Цагдан хорих байр, Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байранд хяналт, шалгалтыг орон нутгийн ажилтан дангаар хийж гүйцэтгэлээ.