• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүчирхийллийн хохирогчдод нэг цэгийн үйлчилгээг стандартад нийцүүлэн үзүүлэх тухай

  НҮБ-ын Хүн амын сангаас орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, хамгаалах байрны үйл ажиллагааг Нэг цэгийн үйлчилгээний стандартад нийцүүлэх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах зорилгоор НҮБ-ын Хүн амын сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Аймгийн ГХУСАЗЗөвлөл, ЗДТГазар, ГБХЗХГазар хамтран Удирдлагын багийн уулзалт болон сургалт зохион байгууллаа. Уулзалт болон сургалтанд оролцлоо.