• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цахлай " төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ

 Өвөрхангай аймаг 2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгаалал" зорилтод жилийн хүрээнд 2018 оны 4-р сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, Цагдаагийн газрын дарга, , Боловсрол соёл, урлагийн газрын дарга, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга болон "Цахлай” төслийн удирдагч  нар хүүхэд хамгааллын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар, Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биет болон биет бус халдлагаас хамгаалах, болзошгүй эрсдэл, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ажилд аймгийн цагдаагийн газар болон сургууль, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах юм. "Цахлай” төсөл нь хүүхэд хамгааллын салбарт үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  #Нэгдүгээрт, хүүхдийг биет бус халдлагаас хамгаалах зорилгоор хүүхэд өсвөр үеийнхний дунд цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, тэднийг баталгаат эерэг мэдээ мэдээллээр хангах цахим сайт, гар утасны аппликейшныг ажиллуулж байна. Түүнчлэн хүүхдийн интернэт хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих боломжийг технологийн түвшинд шийдвэрлэхээр зорьж байгаа.  #Хоёрдугаарт, хүүхдийг биет халдлага буюу хулгай, дээрмийн гэмт хэрэг цаашлаад төөрөх, алга болох зэрэг эрсдлээс хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйлчилгээ нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах эерэг үр дүнтэй. .