• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харьяа Хархорин суман дахь хорих 423-р ангид ажиллалаа

ХЭҮК-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн баталсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423 дугаар ангид хийх шалгалт”-ын удирдамжийн дагуу ХЭҮК-ын Өвөрхангай аймаг дахь ажилтан Т.Осоржамаа2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус хорих ангид хяналт, шалгалт хийлээ. Шалгалтын зорилго нь хорих ангид ял эдлэж буй ялтнуудын олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь хэрхэн хангагдаж байгаа, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж олон улсын жишиг, стандартад нийцүүлэх зорилгоор дээрх ажил зохион байгууллагдлаа. Дээрх ажлын хүрээнд ялтны байрны ахуй нөхцөл нь хуулиар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэх, хоол, хүнсний хангамж, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн үйлчилгээ авах эрх, ялтны хөдөлмөр эрхлэлт, ажилтнуудын зан харьцаа болон хорих ангийн дотоод журмын хэрэгжилтийн талаар шалгаж, баримт бичигт дүн шинжилгээ хийж ажиллалаа.