• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

" Эцэг эхийн аймгийн анхдугаар зөвөлгөөн " зохион байгуулагдлаа

ГБХЗХГазар болон  Дэлхийн зөн Монгол ОУБайгууллагаас " Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё" уриан дор хүүхэд хамгааллын 5 жилийн аян заралсан. Аяны хүрээнд  Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан 2018.04.30 ны өдөр Өвөрхангай аймаг " Гэр бүл - хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин " сэдэвт " Эцэг эхийн аймгийн анхдугаар зөвөлгөөн зохион байгуулагдлаа.  Зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд, сургуулийн захирлууд, төрийн ба ТББ-ын төлөөлөл, хүүхдийн эрхийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл зэрэг 600 гаруй  эцэг эхчүүд оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Мөн тус арга хэмжээнд ОУ-ын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун- Эрдэнэ, Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, лектор, сургагч багш Г. Бандицэрэн нар урилгаар оролцож илтгэл тавилаа.