• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны эхний хагас жилийн байдлаар Өвөрхангай аймгийн 1060 иргэд хүний эрхийн сургалтад хамрагдсан байна

ХЭҮК-ын Өвөрхангай аймаг дахь ажилтан өөрийн санаачлагаар болон иргэд, байгууллагын хүсэлтээр 2017 оны эхний хагас жилийн байдлаар 20 удаагийн хүний эрхийн сургалт зохион байгуулж 1060 хүн хамрагдсан байна. ХЭҮК болон бусад байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аймгийн ШШГА, Цагдаагийн газар, ЗХЖШ-ын харъяа 256 дугаар анги,Хорих 423 дугаар ангийн ажилтан алба хаагчид, тэнд хорих ял эдлэж байгаа ялтан нарт хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна. Мөн Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сурагчдыг хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургуулиуд дахь СӨУБ-ын гишүүдэд хүүхдийн эрх, хүний эрх сэдвийн хүрээнд сургалт хийж ажиллажээ.