• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн сургалтанд хамрагдлаа

МҮЭ-ийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2014-2015 онд "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг бүх аймгуудыг хамруулан бүсчилсэн байдлаар үндэсний түвшинд явуулж дууссан билээ. Дээр бүсийн сургалтуудаас гаргасан "Зөвлөмж”-ийн дагуу дээрх байгууллагууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, "Хөдөлмөрлөх эрх” бүсийн сургалтыг Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудыг хамруулан 2016.03.24-25-ны өдрүүдэд Дундговь аймгийн төвд зохион байгууллаа. Суралтын гол зорилго нь ҮЭ-ийн ажилтнууд, хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан санал бодлоо солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад чиглэгдсэн байна.