• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ "ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн харилцааны сөрөг зан төлөвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвлгүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлийнхээ төлөө "Ойлгоё хүндэлье" арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн эцэг эхчүүд нэгдэж байна.