• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байрны охидын дунд сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгууллаа

  Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төв нь Олон улсын "Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн Даланзадгад сумын ЕБСургууль, коллежийн дотуур байрны охидын дунд "Хүчирхийлэл бидний сонголт биш” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн 4 дүгээр сургуулийн дотуур байрны нийт 39 охид, эмэгтэйчүүдэд "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт" сэдвээр мэдээлэл өглөө. Дээрх сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааны зорилго нь Жендерийн тэгш байдал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, нийгэм, хамт олны зүгээс тулгардаг аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах, нийгэмд тохиолдож буй хүчирхийллийг бууруулахад хувь нэмэр оруулах мэдлэг, чадварыг охид эмэгтэйчүүдэд олгох юм.