• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Даланзадгад сумын 1, 7 дугаар багийн иргэдэд сургалт зохион байгууллаа

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх "Хамтдаа-Хөгжицгөөе” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн "Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ” төрийн бус байгууллагын хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Даланзадгад сумын 1, 7 дугаар багийн иргэдэд "Хүний эрх ба хүчирхийлэл” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгууллаа.    Тус сургалтыг 7 дугаар багийн төвийн иргэний танхимд зохион байгуулсан бөгөөд сургалтанд1 дүгээр багийн 10, 7 дугаар багийн 10, нийт 20 иргэн хамрагдаж, сургалтанд хамрагдсан нийт иргэдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг 15 төрлийн 100 ширхэг брошурыг тараалаа.