• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа

Монголын бичил уурхайн Нэгдсэн дээвэр холбоо, Өмнөговь аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагуудын санаачилгаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ "МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЧ" АЯН зохион байгуулагдлаа.

Тус аяныг Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ажилтан, Монголын бичил уурхайчдын Нэгдсэн дээвэр холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Бичил уурхай эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Аяны хүрээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад аяныг хамтран зохион байгуулагчдын зүгээс "Бичил уурхайн талаарх ерөнхий ойлголт, мэдээлэл", "Зорилготой байхын учир", "Мөнгөн ус ба түүний хор уршиг", "Хүн байхын учир", "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан бол Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрх ба Жендэрийн тэгш байдал" сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Мөн сургалтанд оролцсон нийт 90 гаруй сурагчдад Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг ном, гарын авлага зэргийг тараалаа.