• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажилчдад сургалт зохион байгууллаа

Өмнөговь  аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хүсэлтээр 2016.10.28-ны өдөр тус ангийн нийт энгийн буюу үйлчилгээний ажилчдад "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс", "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт" сэдвээр  сургалт зохион байгууллаа.   Тус сургалтанд 47 ажилчид хамрагдсан бөгөөд сургалтанд хамрагдсан нийт алба хаагчдад "Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь" брошур болон Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14, 15 дахь илтгэл, Хүний эрхийн товч тайлбар, Хүний эрхийн эмхтгэл зэрэг бусад ном товхимол, зурагт хуудсыг гардуулан өглөө.