• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулахаар ажиллаж байна.   Хүний  эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ажилтанАймгийнЗасаг Даргын Тамгын Газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг аймгийн "Нутгийн удирдлагын ордон”-д   зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.