• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ЛГБТ ХҮНИЙ ЭРХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санаачлагаар Шүүхийн шийдвэр гүйцэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймаг дахь ШШГА-ны алба хаагчдад “ЛГБТ ХҮНИЙ ЭРХ” сэдэвт 1 цагийн сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ШШГА-ны сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтад тус албаны нийт 20 алба хаагч хамрагдснаас 16 эрэгтэй, 4 эмэгтэй байсан байна. Сургалтын явцад санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцсон бөгөөд, сургалттай холбоотой ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг өглөө.