• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

мэдээлэл

Хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүллээ

БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлж буй мэдээллийн дагуу манай иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлээд байна.

Мөн Улсын Онцгой Комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор тусгай үүргийн нислэг хийхээр шийдвэрлэж, зохих шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэхээр болсонтой холбогдуулан тус улсад байгаа манай иргэд БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж даруй бүртгүүлэхийг зөвлөж байна.