• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь ажилтан нь хүний эрхийг хангахтай холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчлэх "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе" нээлттэй өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Эрх зүйн хөтөчийн танхим”-д зохион байгуулах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхитэй үйлчлүүлэхийг урьж байна.