• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД ОРОН НУТАГТ ЗОХИН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Жил бүрийн 12-р сарын 9-нд Хүний эрхийг хамгаалагчийн өдөр, 12-р сарын 10-нд Хүний эрхийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жил Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд (Хүний эрхийн форум) хүний эрхийн асуудлуудад шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий үйл ажиллагааг эдгээр өдрийг тохиолдуулан зохион байгуулж ирсний 5 жилийн ой тохиож байна.

Энэ онд ХЭФ нь хүний эрхийн өдрүүдийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд 12-р сарын 9-ний өдөр аймаг, орон нутгийн хүний эрхийн хамгаалагчийн өдрийг тэмдэглэж, 12-р сарын 10-ны Хүний эрхийн үзэсгэлэн зохион байгуулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүний эрхийн хамгаалагчдын түүхийг сонсох, эрхийг хамгаалах төрөл бүрийн үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ, оролцсон хүмүүс өөрт хэрэгтэй хүний эрхийн, хуулийн, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа авах боломжтой байхаар зохион байгуулах юм.
Уг үйл ажиллагааны мэдээллийг эндээс авна уу: https://www.facebook.com/events/489336328323451/ Мөн Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ажилтнууд хариуцан, дээрх өдрүүдэд Хүний эрхийн хамгаалагчийн хуулийн төслийн хэлэлцүүлэг болон хууль зүйн үнэ төлбөргүй мэдээллийг өгөх юм.

Дэлгэрэнгүйг өөрсдийн орон нутаг дахь Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ажилтнуудаас лавлана уу. Холбоо барих утас: 70530122, 95020268