• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Олон улсын Хүний эрхийн өдөр" орон нутагт

ХЭҮК-ын хэлтэс тус бүрээс Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан бэлтгэсэн мэдээлэл, Комиссын даргын илгээлт, Бидний эрх, Бидний эрх чөлөө цаг ямагт баннер болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэл, Хүний эрхийн эмхтгэл, Хүн бүр... зурагт хуудас, гарын авлага, брошур зэрэг нийт 447 ширхэг ном товхимол, гарын авлага зэргийг бэлтгэн иргэд, олон нийт, төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Тус аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэстэй хамтран "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, "Хүүхдийн эрхийг хамгаалахад багшийн оролцоо” сэдэвт 1 цагийн сургалтыг Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 7 цэцэрлэгийн нийт 185 багш, ажилчдад 7 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулжээ. Сургалтын явцад сургалтанд оролцогч багш, ажилчдын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдгээрт тулгамдаж буй хүний эрхийн зарим асуудлуудад хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа.