• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Осол гэмтэл хүчирхийллийн эсрэг хамтдаа

  Хүний эрхийн Үндэсний Комисс, Өмнөговь аймгийн Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Насан туршийн боловсролын төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хариуцлагатай залуу манлайлагч клуб хамтран "Осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг хамтдаа" аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт осол гэмтлээс болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвөлгөөг өгч, нийт 150 ширхэг брошурыг тараалаа.