• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байгаа билээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судалж, малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах ажлыг хийж байна.