• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгууллаа

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын захиалгаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Төрийн архивтай хамтран тус аймгийн Ханбогд, Гурвантэс сумын нутагт байрлах Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дахь тасгийн нийт 30 алба хаагчдад 2016.05.16-20-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.   Тус сургалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн "Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа", "Хүний эрхийн тухай үндсэн ойлголт", "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр 2 цагийн сургалт хийлээ. Сургалтанд хамрагдсан нийт алба хаагчдад "Хүний эрх" эмхтгэл болон тасгийн дарга нарт Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэл, Хүний эрхийн товч тайлбар, Комиссын мэдээлэл зэрэг бусад ном товхимол, зурагт хуудсыг гардуулан өглөө.