• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний хөдөлмөрлөх эрх аюулгүй орчин сэдэвт сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагчдад "Хүний хөдөлмөрлөх эрх аюулгүй орчин" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 64 иргэд, аж ауйн нэгж байгууллагын алба хаагчид оролцсон бөгөөд сургалтанд хамрагдсан 10 аж ахуйн нэгж, байгууллагад Комиссын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дэх илтгэл, Хүний эрхийн эмхтгэл, сэтгүүл болон бусад ном, гарын авлагыг гардуулан өглөө.
[thumb=lefthttp://mn-nhrc.gov.mn/uploads/posts/2016-04/1461486300_13095955_565338840324489_7389763513659162129_n.jpg[/thumb