• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ”, “ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын хүсэлтээр “ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ”, “ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР” сэдэвт сургалтыг Даланзадгад сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад 2019.05.01-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийт 45 сурагч хамрагдснаас 25 эрэгтэй, 20 эмэгтэй сурагч байсан байна. Сургалтын явцад санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцлоо. Мөн сургалтанд оролцсон нийт 45 оролцогчдод Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гаргадаг ном, гарын авлага зэргийг тараалаа.