• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн олон улсын өдөр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Комиссын орон нутаг дахь ажилтан 12 дугаар сарын 09-ний өдөр төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор боловсруулсан Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаанд тулгамдаж буй нөхцөл байдлыг тодоройлох байлаа.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын нийт 25 төлөөллүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэхээр Комиссоос бэлтгэсэн хүний эрхийн талаархи хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнүүдийн аудио хувилбар, "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" зурагт номын цахим хувилбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар шинээр бэлтгэсэн видио шторкуудыг танилцуулж, байгууллагынхаа сурталчилгааны дэлгэц, фэйсбүүк цахим хуудсаар тодорхой давтамжтай цацаж, иргэд олон нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг зохион байгууллаа.